Та энд байна: Нүүр Сүүлийн үеийн мэдээ 17 дах Жилийн Тайлангийн Хурал -2011

17 дах Жилийн Тайлангийн Хурал -2011

И-мэйл Хэвлэх PDF

БСТ-ийн 17 дах удаагийн бүх гишүүдийн жилийн тайлангийн хурал өнөөдөр буюу 2011.05.20-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Уг хурлаар БСТ-ийн өөрийн явуулж буй сургалт ба үйл ажиллагааныхаа тайланг тавьж, мөн ирэх жилийн турш хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн хурлаар 2010-2011 оны санхүүгийн гүйцэтгэл ба 2011-2012 оны хичээлийн жилийн санхүүгийн төсвийг баталлаа.

Жил бүр манай сургуулийн удирдах зөвлөлд гишүүд 1-3 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд энэ 2011 онд сонгуульт хугацаа дууссан болон өөрийн хүсэлтээр УЗ-ийн ажил үүргээ хүлээлгэн өгсөн 5 хүний оронд нээлттэй сонгууль явуулсан болно. Энэхүү сонгуульд 10 хүн нэр дэвшсэн бөгөөд хамгийн их санал авсан 5 нэр бүхий гишүүдээс 1 хүн 3 жил, 2 хүн 2 жил, 2 хүн 1 жилийн хугацаатай сонгогдсон болно. Харин 6 дах хүн нь үндсэн гишүүдээс хэн нэгэн байхгүй үед орлох эрх бүхий орлогч гишүүнээр сонгогдсон болно.

БСТ-ийн 16 дах бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн жилийн тайлангийн хурлыг жил бүрийн 5-р сарын 3 дах долоо хоногийн баасан гарагт 17:00 цагт хийж байхаар тогтсон болно.

18 дахь удаагийн жилийн тайлангийн хурал 2012.05.18-ний 17:00 цагт БСТ-ийн хүндэтгэлийн зааланд болно.

 

Орчуулгын ном

Системд нэвтрэх



Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр137
mod_vvisit_counterӨчигдөр185
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1437
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1193
mod_vvisit_counterЭнэ сард4060
mod_vvisit_counterӨнгөрсөн сард7048
mod_vvisit_counterНийт161391

We have: 3 guests, 4 bots online
Таны IP: 38.107.179.220
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012