Та энд байна: Нүүр Сүүлийн үеийн мэдээ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТОЙМ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТОЙМ

И-мэйл Хэвлэх PDF

БСТ-ийн 2011-2012 оны хичээлийн жилд мөрдөгдөх ерөнхий шаардлага.

Сертификатын хөтөлбөр (2 жил, 30-75 кредит)
• Чуулганы Үйлчлэлийн Сертификат (Өдрийн анги)
• Христэч Үйлчлэлийн Сертификат (Оройн анги)
• Христэч Үйлчлэлийн Сертификат (Тусгай анги)
• Христэч Үйлчлэлийн Сертификат (Модулар анги)

Бакалаврын хөтөлбөр (4 жил, 150 кредит)
• Чуулганы Үйлчлэлээр Үйлчлэлийн Бакалавр
• Библи ба Хоньчлол Судлалаар Теологийн Бакалавр
• Нийгмийн Ажил Судлалаар Ерөнхий Бакалавр

 

Магистрын хөтөлбөр (2-4 жил, 60-135 кредит)
• Библи Судлалын Магистр

ЭЛСЭЛТ БА БҮРТГЭЛ

Тавигдах Шаардлага
• Элсэхийг хүсэж буй хөтөлбөрийнхөө шаардлагыг хангасан байх
• Элсэгч чуулганд үйлчлэгч байх ба чуулганы зөвшөөрлийг авсан байх
• Элсэгч дор хаяж 10 жилийн боловсролтой байх ба 18 нас хүрсэн байх
• Элсэгч нь Христитгэлийн ерөнхий ойлголттой байх ба Библийг дор
хаяж нэг удаа бүтэн уншсан байх

Бүх Хөтөлбөрт Хамаарах
Бүртгэлийн Ерөнхий Удирдамж
• Элсэгч БСТ-ийн бүртгэлийн маягтуудыг бөглөж 5 сарын 25-аас өмнө
хураалгасан байх
• Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг төлсөн байх
• Элсэлтийн маягтад буй асуултуудад үнэн зөв, дэлгэрэнгүй хариулах
• Пастор болон Ахлагчийн нийт 2 тодорхойлолтыг бөглүүлсэн байх
• Тогтоосон цаг, газар элсэлтийн шалгалтанд орж тэнцсэн байх
• Элсэлтийн шалгалтын дараа элсэлтийн ярилцлагад орсон байх
• Гэрлэсэн хүмүүс өөрийн гэр бүлийн хүний зөвшөөрлийн гарын
үсэгтэй байх шаардлагатай. Эцэг эхийн захиргаанд байгаа элсэгч эцэг
эхээсээ зөвшөөрлийн гарын үсэг авсан байх
• Бага насны хүүхдүүдтэй (3 наснаас доош) хүмүүс хүүхдээ хэрхэн
асрахаа шийдсэн байх
• Тухайн жил хөтөлбөр бүрт хэдэн оюутан авах эсэхийг Захиргааны Баг
шийдвэрлэнэ. Хэрэв элсэх анги тань дүүрсэн бол БСТ таны хүсэлтийг
няцаах боломжтой

Хөтөлбөр Бүрт Тусгайлан Шаардагдах Зүйлс

1. Чуулганы Үйлчлэлийн Сертификат (Өдрийн анги)
Энэ нь нутгийн чуулганыг байгуулах Библийн суурьтай авралын зарч, илгээлтийн ажилтан, багш зэрэг болохыг хүсэгчдэд зориулсан 2 жилийн хөтөлбөр юм.
• Элсэгч нь бүрэн дунд боловсролтой байх
• Элсэгч нь баптисм хүртээд дор хаяж 1 жил болсон байх
• Элсэгч нь чуулганы үйлчлэлд дор хаяж 1 жил үйлчилсэн
байх

2. Христэч Үйлчлэлийн Сертификат (Оройн анги)
Энэ нь өдрийн цагаар суралцах боломжгүй, ажилтай хүмүүст зориулсан хөтөлбөр юм.
• Элсэгч нь бүрэн дунд боловсролтой байх
• Элсэгч нь баптисм хүртээд дор хаяж 1 жил болсон байх
• Элсэгч нь чуулганы үйлчлэлд дор хаяж 1 жил үйлчилсэн
байх

3. Христэч Үйлчлэлийн Сертификат (Тусгай анги)
Энэ нь Христэч байгууллагад ажиллаж байгаа хүмүүст теологийн боловсролын суурийг олоход нь туслах зорилготой хөтөлбөр юм.
• Элсэгч нь баптисм хүртээд дор хаяж 1 жил болсон байх
• Элсэгч нь дээд боловсролтой байх
• Элсэгч нь албан байгууллага, удирдлагатайгаа
зөвшилцсөн байх

4. Христэч Үйлчлэлийн Сертификат (Модулар анги)
Энэ нь теологийн ямар ч сургалтанд хамрагдаагүй, мөн урт хугацааны хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүмүүст зориулсан түргэвчилсэн хөтөлбөр юм. Энэ нь Улаанбаатарт богино хугацаагаар ирж сурах боломжтой хөдөө орон нутгийн удирдагчдад нэн тохиромжтой.
• Элсэгч нь бүрэн дунд боловсролтой байх
• Элсэгч нь баптисм хүртээд дор хаяж 1 жил болсон байх
• Элсэгч нь чуулганы үйлчлэлд дор хаяж 1 жил үйлчилсэн
байх

5. Бакалаврын Ангиуд (БХС, НАС, ҮЙЛ)
• Элсэгч нь баптисм хүртээд 3 жил болсон байх
• Тухайн элсэх чиглэлээрээ Бурханаар дуудагдсан,
дуудлагаа тодорхой мэдсэн байх
• Чуулганы үйлчлэлийн 3 жилийн туршлагатай байх
• БХС, НАС хөтөлбөрийн оюутнууд эхний 2 жилийн сургалтынхаа дараа 80% голч дүнтэй байх ёстой ба Англи хэлний шаардлагыг хангасан байх
• ҮЙЛ хөтөлбөрийн оюутнуудын голч дүн 80% байх ёстой ба Англи хэлний шалгалт өгөх шаардлагагүй
• Оюутнууд 3-р ангид орохын өмнө ярилцлагад орж, багш нарын хурлаар зөвшөөрөгдсөн байх
• 3-р ангидаа орж чадахгүй оюутнуудыг үнэлэн дүгнэж, Чуулганы Үйлчлэлийн Сертификатаар төгсгөнө

6. Библи Судлалын Магистр
• Элсэгч нь баптисм хүртээд 3 жил болсон байх
• Бакалаврын зэрэгтэй байх
• Чуулганы үйлчлэлд 3-4 жилийн туршлагатай байх
• Суурь жилүүдээ дүүргэсэн оюутан үндсэн жилдээ орохдоо 80% голч дүнтэй байх шаардлагатай ба Англи ба Грек хэлний шалгалтанд тэнцсэн байх
БСТ-ийн Сертификаттай Төгсөгчид

Гуравдугаар Ангид Элсэх
• БСТ-ын төгсөгчид ярилцлагаар орж, Багш нарын хурлаар
зөвшөөрөгдөх
• Пастор болон Ахлагчийн нийт 2 тодорхойлолттой авчрах
• Элсэгч 20 нас хүрсэн байх
• Христэч үйлчлэлд ажиллаж байсан байх шаардлагатай
• Голч дүн 80% байх ба Англи хэлний шаардлагыг хангасан
байх
• 2006 оноос өмнө төгсөгчид БХС-д ангид орох бол
Сертификатын хөтөлбөрийг 85% буюу түүнээс дээш голч
дүнтэй төгссөн байх ба Англи хэлний шалгалтанд тэнцсэн
байх
• Хэрэв 85% хүрэхгүй бол Христэч үйлчлэлд 2 жил
тасралтгүй ажилласан байх ба академик чадвараа
дээшлүүлсэнээ илэрхийлэх 15-20 хуудас судалгааны
тайлан авчирна. Тайлангийн сэдвийг Хичээлийн
Эрхлэгчээр урьдчилан батлуулах бөгөөд анги дэвших
жилийнхээ 4-р сард тайлангаа хураалгасан байх
• Багш нар тухайн тайланг уншиж, 3-р ангид орох хэм
хэмжээг хангасан эсэхийг шалгана

 

Орчуулгын ном

Системд нэвтрэх



Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр136
mod_vvisit_counterӨчигдөр185
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1436
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1193
mod_vvisit_counterЭнэ сард4059
mod_vvisit_counterӨнгөрсөн сард7048
mod_vvisit_counterНийт161390

We have: 3 guests, 3 bots online
Таны IP: 38.107.179.222
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012