
БСТ-ийн оюутны зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгууладаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу 2010.11.01-ний өдөр болж өнгөрлөө.

Энэ удаа анги бүрээс эрэгтэй эмэгтэй баг бүрдүүлэн тойрогоор тоглож аваргаа шалгаруулсан юм. Хэдий заал засвар хийгээд хүйтэн байсан ч хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан багийн тоглолтоо сайн зохион байгуулж чадсанаар энэ жилийн сагсан бөмбөгийн аваргаар эрэгтэй багаас 4-р анги, эмэгтэй багаас 2 дах удаагаа оройн анги тодорлоо.
Энэхүүүйл ажиллагааг зохион байгууласан Оюутны зөвлөлийн спорт хороонийхонд, мөн тэмцээнд оролцсон болон баг хамт олоноо дэмжиж оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.


























