БСТ-ийн 16 дах удаагийн Жилийн Тайлангийн Хурал өнгөрөгч 2010.10.29 нд болж өнгөрлөө. Энэ удаагийн Жилийн Тайлангийн Хуралд 39 гишүүн чуулган, 9 байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

ЖТХ-2010 -ийг Эзэний үгнээс Удирдах Зөвлөлийн гишүүн, "Амьд Үг" чуулганы пастор Л. Батболд хуваалцаж Монгол чуулганд удирдагчдыг бэлтгэн гаргах, 20/10 зорилтод хүрэх, гаж буруу сургаалаас сэргийлэх зэрэг хэрэгцээ шаардлага байгааг дурьдаад энэ бүх үйл хэрэгт БСТ-ийн хувь нэмэр чухлыг гишүүдэд сануулсан юм.

Өнгөрөгч 2009 оны ЖТХ-ийн протоколыг Т. Ганбат уншиж танилцуулан гүшүүдийн 100 хувийн саналаар уг протоколыг хүлээн авлаа.

Үүний дараа БСТ-ийн захирал Ж. Пүрэвдорж өнгөрөгч онд хийсэн ажлынхаа тайланг тавьлаа.

Normal 0 false false false EN-US KO X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Malgun Gothic"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}
БСТ-ийн санхүүгийн ажилтан О. Оюунбилэг өнгөрөгч оны санхүүгийн тайланг тавьж, мөн ирэх 2011 оны санхүүгийн төсөвийг танилцууллаа.

Энэ удаагийн ЖТХ-аас гарсан нэг томоохон шийдвэр бол БСТ-ийн санхүүгийн жил тухайн жилийнхээ 06.01- дараа жилийн 05.31-нээр дуусгавар болж байхаар боллоо. Үүнээс үүдэн ЖТХуралын товийг жил бүрийн 5 сарын 2-3 дахь долоо хоногт багтаан хийж байхаар боллоо. Мөн Удирдах Зөвлөлд нөхөн сонгууль болж шинээр 8 хүний нэрийг дэвшүүлэн 5 хүнийг олонхийн саналаар Удирдан зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
БСТ-ийн 16 дах ЖТХ-д хүрэлцэн ирсэн нийт гишүүн байгууллага, чуулганы төлөөлөгчдөд талархал илэрхийлэхийн ялдамд та бүхний ажил үйлчлэл элбэгээр ерөөгдөх болтугай хэмээн залбирнам.














