ҮЙЛЧЛЭЛИЙН АНГИ
(4 жил, 10 элсэгч)
Энэхүү анги нь чуулган тарих, удирдах, зохион байгуулах үйлчлэлд удирдагчдыг бэлтгэн гаргах зорилго бүхий анги юм. Уг хөтөлбөрт чуулган тарих онол, арга барил болон бусад илгээлттэй, чуулганы амьдралтай холбоотой асуудлуудыг хөндсөн хичээлүүд зонхилно. Хөтөлбөрийг дүүргэгч нь чуулган таригч, пастор, ахлагч, удирагч, багш гэх мэт үүргүүдийг өөрийн бэлэг авьяасын дагуу гүйцэтгэж чадах мэдлэг дадлыг эзэмшинэ.
Жич: Энэхүү ангид 3 жил суралцаж, цолгүй Диплом авах боломжтой.
БИБЛИ БА ХОНЬЧЛОЛ СУДЛАЛЫН АНГИ
(4 жил, 10 элсэгч)
Энэхүү анги нь чуулганы ахлагч, пастор, удирдагчдыг бэлтгэн гаргах зорилго бүхий анги юм. Хөтөлбөрт Библи тайлал, теологи болон тэдгээрийн түүхэн замнал, арга барил, судлал зэрэг хичээлүүд зонхилно. Уг хөтөлбөрийг дүүргэгч нь пастор, удирдагч, Библийн багш, чуулганы боловсролын хариуцлагатан зэрэг үүргүүдийг бэлэг авьяасынхаа дагуу гүйцэтгэж чадах мэдлэг, дадлыг эзэмшинэ.
НИЙГМИЙН АЖИЛ СУДЛАЛЫН АНГИ
(4 жил, 10 элсэгч)
Энэхүү анги нь чуулганы доторх болон чуулганаас гадуурх нийгмийн ажилд дуудлагатай хүмүүсийг бэлтгэн гаргах зорилго бүхий анги юм. Хөтөлбөрт нийгмийн ажил, халамж, хөгжил, тэдгээрийн онол, арга барил зэрэг хичээлүүд зонхилно. Хөтөлбөрийг дүүргэгч нь чуулганы нийгмийн ажлыг удирдах, зохион байгуулах зэрэг нийгмийн ажилтны үүрэг хариуцлагуудыг бэлэг авьяасынхаа дагуу гүйцэтгэж чадах мэдлэг дадлыг эзэмшинэ.
Дээрх 3 ангид элсэгчид тавигдах шаардлага:
Баптисм хүртээд 3 жил болсон байх
Тухайн элсэх чиглэлээрээ Бурханаар дуудагдсан, дуудлагаа тодорхой мэдсэн байх
Үйлчлэлд 2-3 жилийн туршлагатай байх
Хэрэв гэрлэсэн бол гэр бүлийн хүний зөвшөөрлийн бичигтэй байх














