1995 онд “Библийн Сургалтын Нэгдсэн Төв” нэрээр анх байгуулагдсан.
Үүсгэн байгуулагчид буюу Зохион Байгуулах Хороо
Зохион Байгуулах Хорооны гишүүд :- Барууны төлөөлөгчид: Давид Андрианоф, Билл Феарнехоф, Том Келли, Майкл Штрүф, Сю Янг
- Монголын төлөөлөгчид: А.Баатар, Б. Мөнх-Эрдэнэ
- Солонгосын төлөөлөгчид: Пастор Анн Гио Сеон, Анн Кён Кап, Хуан Пил Нам, Ён Чун Ли
Солонгосын төлөөлөгчид болох Анн К. К, Анн Г.С, Хуан П.Н нар Солонгосын Просбитериан урсгал чиглэлээс ирсэн цуглааны пасторууд байлаа. Цуглаан тарьж байсан Ён-Чун Ли (Сайн Хөрш Нийгэмлэг) нь барууны илгээлтийн байгууллагаас ирсэн. Барууны төлөөлөгч нарт: Америкийн иргэн нь JCS байгууллагын захирал Давид Андрианоф (World Concern), Том Келли (PI) нар, Английн иргэн Билл Феарнехоф (OMF/JCS) болон Германы иргэн Майкл Штрүф (Сайн Хөрш Нийгэмлэг) нар байв. Сингапурт төрсөн ч, тухайн үедээ Австралид амьдарч байсан Сю Янг (Country Network) УББС-ийн захиргааны ажилтанаар томилогдон ажиллаж байв. Монголын төлөөлөгчид нь сүм чуулганы удирдагчид байлаа.
Жил бүрийн онцлох үйл явдлууд
| 1995 | Анхны Захирлаар Анн Гио Сеон томилогдсон. Хичээлийн анхны жил 20 оюутантай эхэлсэн. Анхны “Жилийн тайлангийн хурал” (AGM) болон “Удирдах зөвлөл”-ийн гишүүд сонгогдсон. |
| 1996 | Хоёр дахь хичээлийн жил. |
| 1997 | Библи судлалын ангийн анхны төгсөлт: 16 оюутан төгссөн. Теологи Судлалын анги нээгдсэн. Анхны Оюутны Хэрэг Эрхлэгчээр пастор Хуан Пил Нам томилогдсон. |
| 1998 | Анхны Хичээлийн эрхлэгчээр пастор Чой Бён Хю томилогдсон. |
| 1999 | БСНТ Хууль зүйн яамнаас шашны сургалт явуулж болох эрх бүхий албан ёсны зөвшөөрлийг хүлээн авсан. 5 багшид багшлах виз олгосон юм. Теологи судлалын ангийн анхны төгсөлт: 7 оюутан. Анхны дэд захирал томилогдсон: Б. Оюунгэрэл. |
| 2000 | БСНТ анхны өөрийн гэсэн байраа худалдаж авсан. (КТМС-ийн зүүн талд, “Цахим” дээд сургуулийн урд) БСНТ 70 гаруй оюутантай болсон. |
| 2001 | Хичээлийн хөтөлбөрm шинэчлэлт хийсэн. Оюутнууд 2 жилийн Илгээлт/ Авралын зарын анги, 2 жилийн Христэч Боловсролын Анги эсвэл 4 жилийн Библи судлал /Пастор бэлтгэх ангиудаас сонгон суралцах боломжтой болсон. Библийн сургаалыг амьдралтай холбохын тулд “Монголын Шашин ба Нийгэм” гм-ийн шинэ хичээлүүдийг нэмж, Дадлагын Боловсролыг хэрэгжүүлж эхэлсэн. Жижиг бүлгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. |
| 2002 | Өмнөхөөсөө их оюутнуудтай болсон учир илүү том байр хэрэгтэй байлаа. Тиймээс цагдаагийн 805-р ангийн зүүн талд байдаг одоогийн сургуулийн байрыг худалдаж авсан. Төгсөгчдийн Холбооны эхлэл тавигдсан. |
| 2003 | Анхны Монгол дагалдан багш Нарангэрэлийг магистрийн сургалтанд хамруулахын тулд Малайз улс руу илгээсэн. Сертификат олгох 1 жилийн оройн сургалтыг 25 оюутантайгаар эхлүүлсэн. Азийн Теологийн Холбооны (ATA) гишүүн болсон. Олон улсын түвшинд хүрэх хэмжээний сургалтын хөтөлбөртэй болсон. |
| 2004 | Дагалдангаар бэлтгэгдэж байсан багш Д. Жавхланг эхнэр Г. Гантулгын хамт Филиппин улс руу Магистерийн сургалтанд хамруулахаар илгээсэн. Теологийн Бакалаврын (B.Th.) зэрэг олгох анхны төгсөлт: 12 оюутан. Нийгмийн бакалавр (B.A.) олгох сургалт эхлүүлсэн. В. А төвшний сургалтыг Ж. Амаржаргал багш хариуцан ажиллаж байна. БСНТ нийт 140 оюутантай болсон Мөргөлийн шинэ танхимтай ба контоорын шинэ байр баригдаж ашиглалтад орсон. |
| 2005 | БСНТ нь Монголд болон гадаадад ажиллаж, үйлчилж буй нийт 213 оюутнуудыг төгсгөн гаргаад байна. |
Нэмэлт зүйлс
Сүүлийн арван хэдэн жилийн дотор Монгол улсад нэлээдгүй өөрчлөлт гарсантай адил БСНТ ч бас ихээхэн өөрчлөгдсөн. Миний бие Монголд 11 жил, БСНТ-д 7 жил ажилласаны хувьд дараах зүйлсүүдийг та бүхэнд санал болгож байна.Өнгөрсөн хугацаанд оюутнуудад хичээл зааж байх үеэр тухайн түрээсний байрны эзэн гэнэт ирээд нүүхийг шаардаж, хичээлийн байргүй болох явдал олон удаа тохиолдож байлаа. БСНТ нь газраас газарт нүүж нүүдэлчин маягаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Харин одоогийн байрлаж байгаа хоёр байр нь орос цэргийн казарм байсан бөгөөд бид ямар нэг өр төлбөргүйгээр худалдаж авч төвхөнсөндөө Бурханд талархаж байна. Орон нутгийн сүмээс ирсэн оюутнууд хол газраас сургуульдаа ирэхэд бэрхшээлтэй байсан бол одоо дотуур байранд амьдрангаа сурах бүрэн боломжтой болсонд Их Эзэнд талархаж байна.
Анхны он жилүүдэд Хуучин Гэрээний хичээл ороход оюутнуудын гар дээр бүтэн Библи байхгүйгээс нэлээд хүндрэл учирдаг байлаа. Харин одоо бүтэн Библи орчуулагдан гарч бүгдэд хүртээмжтэй болсон байна. Цаас, дэвтэр болон бусад хичээлийн хэрэгсэл ховор байсан цаг саяхан байсан. Оюутнуудын ихэнх хувь нь дөнгөж дунд сургууль дүүргэсэн залуучуудаас бүрддэг байсан байсан бол одоо нас тогтсон хүмүүс ирж сурах нь энгийн үзэгдэл болсон. Оюутнуудын дундаж нас 26 болсон.
1999 он хүртэл БСНТ албан ёсны бүртгэлгүй байсан учраас бүтэн цагийн багш нартаа визны зөвшөөрөл авч чаддагүй байлаа. Харин одоо зөвшөөрөлтэй болсноор багш нарт бүтэн цагаар ажиллах боломж нээлттэй болсон төдийгүй тухайн багш маань сургуульдаа өөрийгөө бүрэн зориулан ажиллах боломжтой боллоо.
Багш нар хагас цагаар ажилладаг байсан тэр цагт, тэдний бусад үйлчлэлээс шалтгаалж хичээлийн хуваарьт өөрчлөлт орох нь хэвийн үзэгдэл байсан. Сү Янг болон пастор Чой Бён Хю нар байнга л багш нарын хуваарьт өөрчлөлт хийдэг байж билээ. Багш нар бүтэн цагаар ажиллах болсноор оюутнууддаа хичээлээс гадуур цаг гаргах боломжтой болсон.
БСНТ-ийг олон улсын жишигт хүргэхийн тулд нөр их хөдөлмөрлсний үр дүнд 2003 оны 12–р сард Азийн Теологийн Холбооноос магадлан итгэмжлэл хүртсэндээ бид их баяртай байна. Өмнөх захирал Квайлин Стивенс үндэсний багш нарыг дэмжих талаар ихэд анхааран ажиллаж ирснийг АТХ ихэд сайшаан дэмжсэн. Өмнө нь хэн нэгэн багш юмуу аль нэг гадаадын миссионер сурч буй оюутнуудын илгээлтийн ажлыг хувиараа шийддэг байсан бол “Дадлагын Боловсрол” хөтөлбөрийг хэргэжүүлснээр нийт оюутнуудад албан ёсоор дадлага хийх үүд хаалгыг нээж өгсөн. Ийнхүү оюутнууд талбарт гарч дадлага хийснээр 2 сүм шинээр таригдсан.
БСНТ нь Их Эзэний үгийг илүү нарийн судладаг болохын тулд багш, ажилчид, оюутнууд хүчээ нэгтэн зүтгэж байна. БСНТ нь чанартай сургалтыг санал болгохоос гадна оюутнуудад Христийн зан чанарыг эзэмшүүлж, төлөвшсөн удирдагчид бэлтгэн гаргаснаараа Монголын цуглаануудад үйлчлэхийг зорьж байна.












